Улаанбаатар · биечлэн болон онлайн

Сэтгэлийн тэнцвэрээ хамтдаа олъё

Хувь хүн, хос, гэр бүл, хүүхэд, өсвөр үеийнхэн болон байгууллагад мэргэшсэн сэтгэл зүйчид олон улсын аргачлалаар зөвлөгөө өгнө. Биечлэн эсвэл онлайнаар.

1 минутад хүсэлт илгээнэ · бид залгаж цагаа тохирно

  • 3 хэлээрМонгол, Англи, Орос
  • Биечлэн, онлайнөөрт тохирсноо сонгоно
  • Өдөр бүр10:00–19:00
Нууцлалтай уулзалтМэргэжлийн ёс зүйг баримтална
Ойрын боломжтой цагЦагийг ачаалж байна

Танд танил санагдаж байна уу?

Ийм үед ярилцах нь тусалдаг.

Эдгээр нь олон хүнд тохиолддог зүйл. Тусламж хүсэх нь сул дорой байдал биш, өөртөө анхаарал тавьж буй хэрэг.

Нарны гэрэлтэй тайван хүлээлгийн өрөө: сайхан буйдан, ногоон ургамал
Даавуун алчуур дээр халуун цайны аяга, эвкалиптийн мөчир

Бидний тухай

Мэргэжлийн ёс зүй, олон улсын аргачлал.

Mind Balance сэтгэл зүйн төв мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажилладаг. Бид олон улсын аргачлалаар хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг үр дүнтэй дэмжихийг зорьдог.

Манай мэргэшсэн залуу сэтгэл зүйчид Монгол, Англи, Орос хэлээр зөвлөгөө өгнө. Гэр бүл, хосын харилцаа, хүүхэд, өсвөр үеийн зан төлөв, байгууллагын сэтгэл зүйн сургалтаар голлон ажилладаг.

Ногоон байгууллагаЭх дэлхийдээ ээлтэй байх зорилгоор бид Ногоон байгууллагын стандартыг хэрэгжүүлэхээр ажилладаг.
  • Гурван хэлээрМонгол, Англи, Орос хэлээр зөвлөгөө, сургалт өгнө.
  • Гэр бүлд түшиглэсэнХүүхэд хамгааллын үйлчилгээг гэр бүлтэй нь хамт.
  • Ёс зүй, нууцлалУулзалтын агуулга таны зөвшөөрөлгүйгээр хэнд ч хэлэгдэхгүй.

Цаг захиалах

Хэрхэн явагддаг вэ?

  1. 1

    Хүсэлт илгээнэ

    Үйлчилгээ, уулзах хэлбэрээ сонгоод өөрт тохирох 2 цагаа үлдээнэ.

  2. 2

    Бид залгана

    Ажлын цагаар тантай утсаар холбогдож, аль нэг цагийг баталгаажуулна.

  3. 3

    Уулзана

    Төвд ирж эсвэл видео дуудлагаар сэтгэл зүйчтэй уулзана. Юуг ярихаа та өөрөө шийднэ.

  4. 4

    Дараагийн алхмаа шийднэ

    Дахин уулзах эсэх, хэдэн удаа уулзахаа сэтгэл зүйчтэйгээ хамт шийднэ.

Үйлчилгээ ба үнэ

Танд тохирох үйлчилгээг сонгоорой.

Хос, гэр бүл, хүүхэд, өсвөр үеийн зөвлөгөө хэд хэдэн уулзалттай багцаар явагдана. Үнийг нэг уулзалтад ногдохоор нь харуулсан. Үнэ заагаагүй үйлчилгээний талаар бидэнтэй холбогдоорой.

Цонхны дэргэдэх ширээн дээр зөөврийн компьютер, чихэвч, халуун цай

Онлайн зөвлөгөө

Гэрээсээ, өөрийн тайван өнцгөөс

Төв рүү явах шаардлагагүй. Тухтай газраа суугаад видео дуудлагаар сэтгэл зүйчтэй уулзана. Холбоосыг уулзалтаас өмнө танд явуулна.

Сэтгэл зүйчид

Таныг сонсох баг.

Мэргэшсэн залуу сэтгэл зүйчид Монгол, Англи, Орос хэлээр зөвлөгөө өгнө. Таны хүсэлтэд тохирох сэтгэл зүйчийг бид санал болгоно.

Цаг захиалах

Өөрт тохирох 2 цагаа сонгоорой.

1 минут орчим. Хүсэлт илгээхэд төлбөр шаардлагагүй, бид залгаж цагаа тохирно.

    Түгээмэл асуулт

    Анх удаа хандахад асуух зүйл их байдаг.

    Яаралтай тусламж хэрэгтэй бол 103 руу залгана уу.
    Анх удаа ирэхэд юу хийх вэ?

    Юу ч бэлдэх шаардлагагүй. Хүсэлт илгээсний дараа бид залгаж цагийг тань баталгаажуулна. Цагтаа ирээд хүлээлгийн өрөөнд сууна. Юуг ярихаа, хаанаас эхлэхээ та өөрөө шийднэ.

    Нэг уулзалт хэр удаан үргэлжлэх вэ?

    Хүүхэд, өсвөр үеийн зөвлөгөө 40–60 минут, хос, гэр бүлийн зөвлөгөө 60–90 минут үргэлжилнэ. Сургалт, семинар 1.5 цаг.

    Яагаад багцаар явагддаг вэ?

    Өөрчлөлт мэдрэгдэхэд ихэвчлэн хэд хэдэн уулзалт хэрэгтэй байдаг тул хос, гэр бүлийн зөвлөгөөг 3 уулзалтаар санал болгодог. Нэг уулзалт 200,000₮-тэй тэнцэх бөгөөд багцын нийт үнэ 600,000₮. Хүүхэд, өсвөр үеийн зөвлөгөөнд 3 уулзалт дээр эцэг эхийн 1 зөвлөгөө нэмэгдэнэ: нэг уулзалт 150,000₮-тэй тэнцэнэ, нийт 600,000₮.

    Цагаа өөрчлөх, цуцлах бол яах вэ?

    Уулзалтаас 24 цагийн өмнө мэдэгдвэл цагаа үнэгүй цуцалж, шилжүүлж болно. 30 минутаас илүү хоцорвол зөвлөгөө өгсөнд тооцогдоно.

    Аль хэлээр зөвлөгөө авч болох вэ?

    Монгол, Англи, Орос хэлээр. Монголоос өөр хэлээр уулзах бол хүсэлт илгээхдээ «Хандах болсон шалтгаан» хэсэгт бичээрэй.

    Онлайнаар уулзаж болох уу?

    Болно. Цаг захиалахдаа «Онлайн»-г сонгоорой. Уулзалт видео дуудлагаар явагдах бөгөөд холбоосыг уулзалтаас өмнө танд явуулна.

    Миний мэдээлэл нууцлагдах уу?

    Тийм. Хүсэлтийг зөвхөн төвийн админ, баталгаажсан цагийг зөвхөн танд оноосон сэтгэл зүйч харна. «Хандах болсон шалтгаан»-ыг бичихгүй байж ч болно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос уншина уу.

    Байгууллагад үйлчилгээ үзүүлдэг үү?

    Тийм. Ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн сургалт, семинар (1.5 цаг, 250,000₮) болон бусад үйлчилгээ үзүүлнэ. «Байгууллагад үзүүлэх үйлчилгээ» эсвэл «Сургалт, семинар»-ыг сонгоод хүсэлт илгээгээрэй.

    Холбоо барих

    Бидэнтэй холбогдох.

    ХаягСүхбаатар дүүрэг, 8-р хороо
    Ажлын цаг
    • Өдөр бүр10:00–19:00

    Нууцлал

    Таны мэдээлэл хамгаалагдана.

    Бид зөвхөн цаг товлоход хэрэгтэй мэдээллийг асууж, зөвхөн хариуцсан хүнд харуулдаг.

    Нууцлалын бодлого унших
    • Хэрэгтэйг нь л асуунаНэр, утас, и-мэйл, нас. Хандах болсон шалтгааныг бичихгүй байж ч болно.
    • Таны зөвшөөрлөөрХүсэлт илгээхийн өмнө мэдээллээ ашиглуулах зөвшөөрлийг тань асууна.
    • Зөвхөн хариуцсан хүн харнаХүсэлтийг төвийн админ, цагийг тань зөвхөн оноосон сэтгэл зүйч харна.